horihoos-oor-torol-prokuror

Ховд аймгийн прокурорын газраас хорихоос өөр төрлийн ялаар

шийтгүүлсэн ялтнуудын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байгаа эсэхийг 2016 оны эхний 10 сарын байдлаар шалгажээ.

Тус аймгийн хэмжээнд 2016 онд шинээр албадан ажил хийлгэх ялаар 2, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах/тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах/ ялаар 14, эд хөрөнгө хураах ялаар 2 нийт 18 этгээд шийтгүүлсэн ба албадан ажил хийлгэх, эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн дээрх 4 ялтны ял бүрэн биелсэн, эд хөрөнгө хураах ялын биелэлт 100 %-тай байна.

Шалгалтыг хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтнуудын судалгааг гаргах, уг ялаар шийтгүүлсэн ялтнуудын хувийн хэрэг нэг бүрийг татаж хянах, хувийн хэргүүдтэй танилцах, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах зэрэг арга хэлбэрээр хийсэн ба илэрсэн зөрчлийг арилгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газарт тус тус албан тоот хүргүүлжээ.

By admin