Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;
Согтуурах, мансуурах донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх;
Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаархи гомдлыг шийдвэрлэх;
Хорих ял эдлүүлэхийг хойшлуулсан, тэнсэн сулласан ялтанд хяналт тавих ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
Хуульд заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бусад байгууллагын ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээний талаар санал боловсруулах;
Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх.