СМДӨАЭАХХГ

СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНГ АЛБАДАН ЭМЧЛЭХ,

 АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

          Тус газар нь Монгол улсын Засгийн газрын  2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд шилжин, “Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” болж зохион байгуулагдсан ба 2003 онд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр Төв аймгийн Баян сум дахь Хөдөлмөр, эмчилгээ, асрамжийн газрын байранд шилжин үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

14859361_1121683487866833_414380268_o14895419_1121683654533483_1072864483_o

Тус газар нь жилд дунджаар 400-600 гаруй өвчтөнг Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу хүлээн авч, стандартын дагуу өвчний түүх нээж, үндсэн ба дагалдах өвчний оношийг тогтоон, 2-6 сарын хугацаагаар албадан эмчилгээнд хамруулдаг.

14163998_1121684717866710_1615732994_o14859606_1121683717866810_1353431449_o

Эмчилгээний үр дүн гарсан өвчтөнийг Төв аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эмчилгээнээс чөлөөлдөг.

14881543_1121684361200079_653015185_o14876034_1121788097856372_1090325209_o

Эмчилгээ, үйлчилгээний талаар:

 Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь:

-Хордлого тайлах;

-Архины дур дарах;

-Архи зохисгүй болгох;

-Сэтгэл зүйн засал гэсэн үндсэн 4 төрлийн эмчилгээг хийж байна.

14881481_1121684334533415_311708033_o

Нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн зүгээс өвчтнүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, бүлгийн ярилцлага хийх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, соёл олон нийтийн ажил, арга хэмжээнд оролцуулах, лекц мэдээлэл, яриа таниулга хийх зэрэг ажлуудыг тус тус явуулж байгаа болно.

Архины асуудлаа шийдвэрлэж чадсан буюу архинаас нэг мөр гарсан хүмүүсийн өөрийгөө өөрчилсөн туршлага, аддиктологийн эмч, сэтгэлзүйч мэргэжилтнүүдийн зөвлөгөө зэргийг үндэслэн “Сэтгэл зүй, оюун санааны хөгжлийн 9 дэвшилтэд хөтөлбөр”-ийг боловсруулж сэтгэл заслын сургалтандаа тогтмол хэрэглэж байна.

Дэвшилтэд 9 хөтөлбөр нь:

Нэг дүгээр дэвшил  -ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ШИЙДВЭР

Хоёр дугаар дэвшил-ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ХАМГААЛАХ

Гурав дугаар дэвшил-    ТУСАРХАГ ХҮЧ – ИТГЭЛ БИШРЭЛ

Дөрөв дүгээр дэвшил -ҮНЭТ ЗҮЙЛ – ОЮУНЫ СЭРЭЛ

Тав дугаар дэвшил-     ХАМТЫН ОЮУН САНАА – ШИНЭ ЭРЧ ХҮЧ

Зургаа дугаар дэвшил -ХЭТИЙН ЗОРИЛГО – ЗӨВ ЗАМ, ХӨГЖИЛ

Долоо дугаар дэвшил –    ГЭГЭЭЛЭГ ЧАНАР – УХААРАЛ, БҮТЭЭМЖ

Найм дугаар дэвшил  -АМЬД ОРШИХУЙН ҮНЭ ЦЭНЭ – АЛДААГАА  ЗАСАХ

Ес дүгээр дэвшил   -ЭДГЭРЭЛ ӨӨРЧЛӨЛТ, НӨХӨРЛӨЛ

Дээрх үе шаттайгаар, нийт эмчлүүлэгсдийг 6 бүлэгт хуваан сургалтыг явуулж байна.