“Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2016 оны 41 дэх дугаарт Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай, Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

УИХ-аас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан юм slot thailand.

Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улс, Бүгд Найрамдах Сан Марино Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатарыг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Мальта Улс, Бүгд Найрамдах Сан Марино Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдоржийг томилсон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Дугарын Сүнжид, Эрдэнээгийн Энхтуяа, Ванчигдоогийн Жавхлан, Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг нарыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр тус тус томилжээ.

Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй эндээс татна уу:Татах

By admin