Home » Зорилго зорилт

Зорилго зорилт

Байгууллагын алсын хараа

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах талаар НҮБ-аас баталсан дэлхий нийтээр мөрдөж байгаа эрх зүйн хэм хэмжээний жишигт нийцүүлэн ажиллах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрхэм зорилго, эрхэмлэх үндсэн зарчим

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрхэм зорилго нь шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэж, цагдан хорих, баривчлах болон хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг олон улсын жишгийн түвшинд хуулийн хүрээнд зохион байгуулах, эд хөрөнгийн холбогдолтой шийдвэр бүрийн биелэлтийг хангах, үйлчлүүлэгч, хэрэглэгчид шуурхай үйлчлэхэд оршино.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын стратегийн зорилт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагааны дараахь стратеги зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ. Үүнд:

Стратегийн зорилт 1. Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

Стратегийн зорилт 2. Эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийн биелэлтийг нэгтгэн зохион байгуулах;

Стратегийн зорилт 3. Үйлдвэрлэлийг хөгжүүлэн үйл ажиллагааных нь үр дүнд хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах;

Стратегийн зорилт 4. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, удирдлагын манлайллыг хангах, хяналт-шинжилгээ хийх, үнэлж дүгнэх;

Үйл ажиллагааны хамрах хүрээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь шүүхийн болон бусад байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх талаар төр засгаас тодорхойлсон бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд Ерөнхий газрын үйл ажиллагааг төвлөрүүлж, энэ талаарх эрх зүйн үйлчилгээ үзүүлэх эрх мэдэл бүхий төрийн тусгай байгууллага бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль”-д заасан эрүү, иргэний хэрэг болон бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг нэгтгэн зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй.