Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас “тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдал”-ыг 2016 оны 10 дугаар сарын байдлаар шалгажээ.
%d2%af%d0%bd%d1%8d%d0%bc%d0%bb%d1%8d%d1%85-%d0%b6%d0%be%d0%bb%d0%be%d0%be

Шалгалтаар Хархорин дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн ялтнуудад хяналт тавихдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Тодорхой албан тушаал эхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журмын холбогдох заалтуудыг хэрэгжүүлэн ажилласан гэж дүгнэсэн байна.

Харин Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.1-д “баривчлах, хорих ял шийтгүүлсэн ялтны тогтоолыг цагдан хорих төв, эсхүл хорих байрны захиргаанд 5 хоногийн дотор хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ.”, мөн хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3-т “торгох, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх ял оногдуулсан шийтгэх тогтоолыг тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд явуулж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ.” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, ялтны шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудас, эрх олгосон баримт бичгийг хугацаа хоцорч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлдэг, хүргүүлсэн талаар прокурорт мэдэгддэггүй, ялтны жолоодох эрхийн үнэмлэхийг эх хувиар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлдэггүй, Цагдаагийн байгууллага “Тодорхой албан тушаал эхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-ын 1.11-д заасан “Ялтанд хяналт тавьж буй цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан /замын цагдаагийн газар, суманд хэсгийн төлөөлөгч/ нь улирал тутамд ялтны ял эдлэлтийн талаар хариуцсан харъяа шийдвэр гүйцэтгэх албанд бичгээр мэдэгдэж байх” заалтыг бүрэн хэрэгжүүлдэггүй зөрчил илэрсэн тул Хархорин сум дахь сум дундын шүүх, Цагдаагийн хэлтэст хууль, журмын заалтын хэрэгжүүлэн ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн байна.

By admin