ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙНҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ МАЯГТЫН ЗАГВАР, ИНДЕКС, КОД БАТЛАХ ТУХАЙ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/420 дугаар тушаал. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4723 дугаарт бүртгэсэн.

ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар захирамж. Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4724 дүгээрт бүртгэсэн.

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2 дугаарр сарын 10-ны өдрийн 7/01 дүгээр тогтоол. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулаптын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсчлэлийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг харгалзан 1м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээг газар ашиглалтын зориулаптаар хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4725 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 33/А/63 дугаар тушаал. “Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаар мэдээлэл өгсөн, зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн этгээдэд урамшуулал олгох журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4726 дугаарт бүртгэсэн.

ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/219 дүгээр захирамж. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралтаар. Энэ захирамжыг улсын нэгдсэн сангийн 4727 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн тогтоол.“Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4728 дугаарт бүртгэсэн.

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮС, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Булган аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн XI/08 дугаар тогтоол. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан газрын үнэлгээний бүсийг сумын төвийн хил заагаар тогтоосон зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хувь хэмжээг тотооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4729 дүгээрт бүртгэсэн.

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09/07 дугаар тогтоол. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4730 дугаарт бүртгэсэн.

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООСОН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 15/06 дугаар тогтоол. 

By admin