ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Барилга, хот байгуулалтын сайдын2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар тушаал.“Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4731 дүгээрт бүртгэсэн.

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийнсайд,Эрүүл мэндийнсайдын хамтарсан2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/125,А-69,А/143дугаар тушаал. Монгол Улсад 2020 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээг 1 дүгээр, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, тоо хэмжээг 2 дугаар, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, тоо хэмжээг 4 дүгээр хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4732 дугаарт бүртгэсэн.

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Өмнөговь аймгийн Даланзадгадсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15/08дугаар тогтоол.Даланзадгад сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил заагийн зургийг нэгдүгээр, газрын төлбөрийн суурь үнэ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4733 дугаарт бүртгэсэн.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

Гаалийн ерөнхий газрын даргын2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/42 дугаартушаал. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4734 дүгээрт бүртгэсэн.

“ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ,ЦУГЛУУЛАХ,ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ,СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ,БУЛШЛАХ ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ

Нийслэлийниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 32/03 дугаар тушаал. Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах зорилго бүхий “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4735 дугаарт бүртгэсэн.

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНД НЭМЭЛТЭЭР ИМПОРТЛОХ СТРАТЕГИЙН ХҮНСНИЙ НЭР ТӨРӨЛ, ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайды 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А-76 дугаар тушаал. “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4736 дугаарт бүртгэсэн.

By admin