ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/48 дугаар тушаал. “Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4708 дугаарт бүртгэсэн.

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТОХ ТУХАЙ

Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/08 дугаар тогтоол. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтоох итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4709 дүгээрт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12/14 дүгээр тогтоол. “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4710 дугаарт бүртгэсэн.

ХАДЛАН БЭЛЧЭЭР АШИГЛАХ, ЭЗЭМШИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаар тогтоол. Сумын бэлчээр ашиглах эзэмших талаар нийтээрээ дагаж мөрдөх журмыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4711 дүгээрт бүртгэсэн.

ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаал. Суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт /ТТ-15(4)/-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4712 дугаарт бүртгэсэн.

ХАЯГДАЛ УС ХАЯХ, ЗАЙЛУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙН БИЧГИЙН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн тогтоол. Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг1 дүгээр хавсралтаар, хувиараа зорчигч эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг 2 дугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4713 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/701 дүгээр захирамж. “Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам”-ыг хавсралтаар. Энэ захирамжыг улсын нэгдсэн сангийн 4714 дүгээрт бүртгэсэн.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ ТАВИГДАХ ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийнА/374 дүгээр тушаал. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний “Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах үйлчилгээний чанарт тавигдах шалгуур”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4715 дугаарт бүртгэсэн.

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/268,А1345 дугаар тушаал. “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4716 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/59 дүгээр тогтоол. “Согтуурах, мансуурах донтой хүнд эрүүл мэндийн дүгнэлт гаргах журам”-ыг нэгдүгээр, “Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар”-ыг хоёрдугаар, “Согтуурах, мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалт”-ыг гуравдугаар, “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам”-ыг дөрөвдүгээр хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4717 дугаарт бүртгэсэн.

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол. Сумын “Бэлчээр ашиглах журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4718 дугаарт бүртгэсэн.

ГАЗАР ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоол. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4719 дүгээрт бүртгэсэн.

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/59 дүгээр тушаал. “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг 1 дүгээр, “Гадаргын болон газрын доорх усны экологийн итгэлцүүр”-ийг 2 дугаар хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4720 дугаарт бүртгэсэн.

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв аймаг Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоол.Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4721 дүгээрт бүртгэсэн.

БАРИЛГЫН ТӨСӨВ ЗОХИОХ ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 30 дугаар тушаал. Зураг төслийн шатанд барилгын бүтэц ажлын төрлөөр тооцсон төсвийн суурь нормыг үндэслэн барилгын бүтээгдэхүүний өртгийг тодорхойлоход хэрэглэгдэх “Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12*/2020/-ийг хавсралтаар. Энэ тушаалын улсын нэгдсэн сангийн 4722 дугаарт бүртгэсэн.

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 01дүгээр тушаал.

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дүгээр тушаал.

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 34, А/29 дүгээр тушаал.

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОНД ТООЦОХ ТУХАЙ

Эрүүл мэндийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн тушаал.

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/60, А/12 дугаар тушаал.

By admin