Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэх долдугаар мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 11 алба хаагч багтаж, үүрэг гүйцэтгэхээр болсон.

dsc_0164dsc_0173

Тус алба хаагчдыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Сургалт арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр алба хаагчдад хандан Монгол Улсын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрийг өндөрт өргөж, сахилга баттайгаар үүргээ амжилттай гүйцэтгээд ирэхийг хүссэн юм.

dsc_0176

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 2008 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд Сьерра Леоне, Төв Африкийн Бүгд найрамдах Улс, Афганистан, Чад, Бүгд Найрамдах Судан, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсуудад нийт 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгээд байна.

By admin