Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярыг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

dg01

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа М.Алтан-Очир, Дорноговь аймаг дахь хууль, хяналтын байгууллагын дарга нар, тус ангид ажиллаж байсан үе үеийн ахмад настнууд тус баярын арга хэмжээнд оролцсон байна.

Ойн баярын арга хэмжээний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар 4, Дорноговь аймгийн Засаг даргын шагналаар 5, хамтран ажилладаг бусад байгууллагын шагналаар 21 алба хаагч, Улаан-Үүд хот руу аялах эрхийн бичгээр 11 алба хаагчийг тус тус шагнаж, урамшуулжээ. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас тус албаны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Соната-7 маркийн авто машиныг гардуулан өгчээ.

dg02

By admin