ОХУ-ын Эрхүү мужийн холбооны ял эдлүүлэх албаны тусгай ангийн дайчдын дунд хүрэн берет өмсөх эрхийн төлөө шалгалт явагдаж 9 дүгээр сарын   1-нд дүнгээ гаргалаа.  Уралаас Алс дорнод хүртэл 16 мужийн 24 дайчин энэ эрхийн төлөө өрсөлдсөн юм.

Тэд 20 килограмм жинтэй байлдааны бүрэн хэрэглэл үүрч, 12,5 км зайг байгалийн хүнд нөхцөлд, зохих шалгуур хангаж туулсан байна.

Дайчид гол гатлах, шархтан зөөх, химийн хордлоготой бүсийг газ эсэргүүцэгчтэй туулах, галын зурвас бүхий шугамыг туулах, хуягт тээвэрлэгч машины доогуур өнгөрөх,  маршийн төгсгөлд байлдааны сумаар хяналтын буудлага үйлдэн дүгнүүлэх зэрэг олон шалгуур давжээ.

Байлдааны автомат болон гар буугаар сургалтын дасгалуудыг гүйцэтгэхийн зэрэгцээ зэвсэглэсэн гэмт хэрэгтнүүдийг өндрөөс довтолж устгах ажиллагааг үзүүлэв.

Хамгийн сүүлчийн, хамгийн хүнд шалгуур бол хүрэн берет өмсөх эрх бүхий 4 дайчинтай 12 минутын турш тулалдах гардан тулаан байлаа.

Бүх шалгуурыг хангасны эцэст ОХУ-ын Эрхүү, Кемерово, Новосибирск, Сведловск  мужуудын Холбооны ял эдлүүлэх албаны тусгай ангийн 5 дайчин хүрэн берет өмсөх эрх хүртлээ.

ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албаны тусгай ажиллагааны газрын орлогч  дарга Виктор Архаров, ОХУ-ын “Хүрэн берет” холбооны орлогч дарга, Москва хотын Холбооны ял эдлүүлэх албаны “Сатурн” тусгай ангийн дарга Борис Николаев, Эрхүү мужийн Холбооны ял эдлүүлэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Алексей Гиричев нар хүрэн беретүүдийн холбоонд нэгдсэн дайчдад баяр хүргэсэн байна.

IMG_7623.jpg

IMG_7909.jpg

IMG_7970.jpg

IMG_8102.jpg

IMG_8534.jpg

ОХУ-ын Эрхүү мужийн Холбооны ял эдлүүлэх алба

By admin