ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн тушаал. “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4417 дугаарт бүртгэсэн.

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаарсарын 6-ны өдрийн 35 дугаар тогтоол. Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифийг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4418 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ, НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11/02 дугаар тогтоол. “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, Энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф”-ыг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4419 дүгээрт бүртгэсэн.

By admin