ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Хэнтий аймгийн Норовлин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоол. Сумын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар.Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4401 дүгээрт бүртгэсэн.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТҮР СААТУУЛАХ БАЙРНЫ ЖУРАМ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Хэнтий аймгийн Норовлин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоол. Иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдуулж сумын хэсгийн төлөөлөгчийн өргөн мэдүүлсэн журмын төслийг хэлэлцээд “Тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны журам”-ыг 01 дүгээр хавсралтаар, “Тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны хоногийн төлбөр”-ийн хэмжээг 02 хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4402 дугаарт бүртгэсэн.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 06 дугаар тогтоол. Хэрлэн сумын нутаг дэвсгэрт дараахь тохиолдолд тээврийн хэрэгслэлийг зөөж шилжүүлэх төлбөр”-ийн хувь хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4403 дугаарт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДАЛ ТЭЭВЭРЛЭХ ЗАРДАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 07 дугаар тогтоол. Хэрлэн сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг 1 дүгээр хавсралтаар, энгийн хог хаягдлын үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг 2дугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4404 дүгээрт бүртгэсэн.

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 279 дүгээр тогтоол. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомтын хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4405 дугаарт бүртгэсэн.

ХЯЛБАРШУУЛАН НЭВТРҮҮЛЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/166, А/251 дүгээр хамтарсан тушаал. “Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг хавсралтаар.Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4406 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Өвөрхангай аймаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 11/01 дүгээр тогтоол. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4407 дугаарт бүртгэсэн.

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Өвөрхангай аймаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 11/02 дугаар тогтоол. Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх зардлын нэгж тарифыг 1 дүгээр хавсралтаар, Энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг 2 дугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4408 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дүгээр тушаал. “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4409 дүгээрт бүртгэсэн.

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ХИЛ ЗААГГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоол. Шивээговь сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйн бусад үйлдвэрлэлийн зориулалтаар нэгтгэн зурагласан газрын үнэлгээний бүсийн хил хязгаарыг нэгдүгээр хавсралтаар, газрын үнэлгээний бүсийн солбилцолыг хоёрдугаар хавсралтаар, газрын төлбөр тооцох үнэлгээний итгэлцүүрийн хувь хэмжээг гуравдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4410 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Сангийн сайдын 2019 оны 6дугаар сарын 4-ний өдрний 131 дүгээр тушаал. “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4411 дүгээрт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар тогтоол. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4412 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/253, А/348 дугаартушаал. Эрүүл мэндийн салбарт “Оношилгоо, эмчилгээний зориулалтаар шинээр гарч байгаа болон био технологи, нано технологи, инновацийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд судалгаа, шинжилгээ явуулах, турших, баталгаажуулах, бүртгэх, мэдээлэх, тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4413 дугаарт бүртгэсэн.

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Зам, тээврийн хөгжлийн сайдын2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн тушаал. Иргэний нисэхийн багц дүрэм болох “Монгол Улсад агаарын хөлгийг бүртгэх дүрэм”-ийг нэгдүгээр, “Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох дүрэм”-ийг хоёрдугаар, “Агаарын хөлөг, түүний эд ангиудын үйлчилгээ засварын газар, нисэхийн үйлчилгээний байгууллагад үзлэг, шалгалт хийх, тэдгээрт нэвтрэх дүрэм”-ийг гуравдугаар, “Нисэхийн салбарт гэрээгээр ажил гүйцэтгүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагатай хамтран ажиллах, агаарын хөлгийн үзлэг, шалгалт хийх эрх олгох дүрэм”-ийг дөрөвдүгээр, “Монгол Улсын хилээр агаарын хөлөг нэвтрэх, аэродромд буух, хөөрөх, Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх, нислэгийн хөдөлгөөн удирдах дүрэм”-ийг тавдугаар, “Агаарын хөлгийг зорчигч, тээш, ачаа тээвэрлэх болон бусад зориулалтаар ашиглах дүрэм”-ийг зургаадугаар, “Иргэний нисэхэд навигацийн хэрэгслийг ашиглах явцад гарч болох сөрөг нөлөөг багасгах, агаарын хөлөгт аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоног төхөөрөмж, гэрэл дохиог суурилуулах, ашиглах дүрэм”-ийг долоодугаар, “Агаарын навигацийн аюулгүй ажиллагаа, үр өгөөж, зохицуулалтыг хангах, агаарын хөлөг болон зорчигч, эд зүйлсийн аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх дүрэм”-ийг наймдугаар, “Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах байгууллагыг гэрчилгээжүүлэх дүрэм”-ийг есдүгээр, “Агаарын хөлөгтэй харилцах холбоо, дохиог ашиглах дүрэм”-ийг аравдугаар, “Монгол Улсын агаарын зайн хориотой бүсэд нислэг үйлдэх дүрэм”-ийг арваннэгдүгээр, “Иргэний нисэхийн холбогдолтой бүх төрлийн гэрчилгээ, үнэмлэх болон бусад баримт бичгийн загварыг тодорхойлох, тэдгээрийг олгох, үйлчлэлийг нь түр зогсоох, хураах, хадгалах дүрэм”-ийг арванхоёрдугаар, “Нислэг, түүний үйл ажиллагаанд оролцогч ажилтнуудын ажлын цагийг хуваарилах дүрэм”-ийг арвангуравдугаар, “Иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээ, үйлчилгээний орлогыг зарцуулах журмыг тогтоох журам”-ийг арвандөрөвдүгээр, “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлөгт дуу чимээний хязгаарлалт тогтоох дүрэм”-ийг арвантавдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4414 дүгээрт бүртгэсэн.

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаарсарын 28-ны өдрийн 9/07 дугаар тогтоол. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг 1 дүгээр, Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнийг 2 дугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4415 дугаарт бүртгэсэн.

By admin