ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Дундговь аймгийн Дэрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар тогтоол. Сумын нутаг дэвсгэрйн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан худалдаа бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан “Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг хил зааг, солбицол”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Газрын үнэлгээ төлбөрийн Т-1 дугаар бүсчлэлийн 1 м.кв газрын төлбөрийн хэмжээний нэгтгэл”-ийг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4416 дугаарт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаар тогтоол. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4420 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11/03 дугаар тогтоол. “Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдын төвд нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр оюутан, сурагчийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4421 дүгээрт бүртгэсэн.

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 6/4 дугаар тогтоол. Баян-Овоо сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрийн зориулалтаар “ Газрын үнэлгээ, төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон газрын төлбөрийн итгэлцүүр, хувь хэмжээ”-г нэгдүгээр хавсралтаар, “Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг, хил зааг”-ийг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4422 дугаарт бүртгэсэн.

БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАХ ДЭЭД ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/302 дугаар тушаал. Үйлдвэрлэлийн зориулалтаар 2019 онд түүж бэлтгэх ургамлын дээд хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4423 дугаарт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/09 дүгээр тогтоол. Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх энгийн хог хаягдалын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4424 дүгээрт бүртгэсэн.

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 6 дугаар сарын 26-ныөдрийн 356 дугаар тогтоол. Увс аймгийн “Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4425 дугаарт бүртгэсэн.

“ДОРНОД НАА” ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаартогтоол. Дорнод аймгийн Хэрлэн сумын “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, бохир усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4426 дугаарт бүртгэсэн.

“ХЭНТИЙ-УС” ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар тогтоол. Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Хэнтий-Ус” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, бохир усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4427 дугаарт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 02 дугаар тогтоол. Тус сумын нутаг дэвсгэрт энгийн хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4428 дугаарт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 58 дугаар Хурлын тогтоол. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн шинэчилсэн тарифыг 1 дүгээр хавсралтаар, хог хаягдлыг дарж булшлах нэгж тарифыг 2 дугаар хавсралтаар, энгийн хаягдлыг цэвэрлэх зардлын нэгж тарифыг 3 дугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4429 дүгээрт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 98 дугаар тушаал.

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол улсын эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 312 дугаар тогтоол.

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тушаал.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЧИГЛЭЛ, ЧИГЛЭЛИЙН ЗУРАГЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 232 дугаар тушаал.

By admin