ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх алба нь 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс ял шийтгэлийн шинэ төрөл болох албадан хөдөлмөрлүүлэх ялыг биелүүлж эхэллээ.

ОХУ-ын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2392 дугаар тогтоолоор Приморын болон Ставрополийн хязгаар, Тамбов, Тюмень мужуудад 4 засан хүмүүжүүлэх төв байгуулжээ.

Түүнчлэн одоо ажиллаж буй хорих ангийн дэргэд засан хүмүүжүүлэх төвийн үүрэг гүйцэтгэх 7 тусгайлсан хэсгүүдийг зохион байгуулсан бөгөөд 896 ялтны багтаамжтай байна.

Ставрополийн хязгаарын Засан хүмүүжүүлэх төв нь Георгиевск хотод байрладаг бөгөөд албадан хөдөлмөрлүүлэх ял шийтгэгдсэн 200 ялтныг байрлуулах хүчин чадалтай юм.

Ялтнуудыг ямар ч байгууллагад ажилуулж болох бөгөөд ОХУ-ын Ставрополийн хязгаарын ял эдлүүлэх удирдах газар нь “Ставрополийн Ган ”, «Краснокумскийн тоосгоны үйлдвэр», «Минералводскийн ДРСУ», «Георгиевскийн талхны үйлдвэр” зэрэг аж ахуйн нэгжүүдтэй ялтан хөдөлмөрлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.

Албадан хөдөлмөр нь хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хүнд гэмт хэрэг анх удаа ял шийтгүүлсэн хүмүүст оногдуулах ял шийтгэл юм.

Рисунок1.jpg

Рисунок2.jpg

Рисунок3.jpg

Рисунок4.jpg

Рисунок5.jpg

Рисунок6.jpg

Рисунок7.jpg

Рисунок8.jpg

Рисунок9.jpg

Рисунок10.jpg

Рисунок11.jpg

Рисунок12.jpg

Рисунок13.jpg

Рисунок14.jpg

Рисунок15.jpg

Рисунок16.jpg

Рисунок17.jpg

Рисунок18.jpg

Рисунок19.jpg

Рисунок20.jpg

Рисунок21.jpg

 

By admin