Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын наадмыг энэ жил Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Архивын ерөнхий газрын нэрэмжит болгон энэ сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

temtseen01

Тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төвийн хамтарсан баг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг зэрэг 11 баг оролцов.

Баг, тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, боулинг, снукер билльярд гэсэн төрлүүдээр хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс снукер билльярдын төрөлд ШШГЕГ-ын Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Ө.Гантулга алтан медаль, сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч, шилжин явах цомын эзэн болж, энэхүү тэмцээнийг ирэх жил ШШГЕГ зохион байгуулахаар боллоо.

temtseen02

temtseen03

Мөн “Сүлд” биеийн тамир спортын хорооны спорт тоглоом хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Мөнхзаяа сагсан бөмбөгийн төрөлд амжилттай оролцож, “Шилдэг тоглогч”-оор шалгарав.

Тэмцээнийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд 2 багт хуваагдан сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийсэн юм.

temtseen04

By admin