Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас санхүү, эдийн засгийн хувьд найдвартай эсэх, төлбөр төлөх үүрэг хүлээсэн эсэх, зээл өгөх, авах гэж байгаа болон ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад орох, гэрлэлт, үрчлэлт, овог нэр солих шаардлага үүссэн, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх зорилгоор хуулийн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт гаргах зэрэгт шаардагдах өр, төлбөртэй эсэх лавлагааг иргэдэд  үнэ төлбөргүй олгов.

Мөн архивын лавлагаа тодорхойлолт, хуулбарыг шуурхай олгох, суллагдсан хүмүүжигчдийн тодорхойлолт гаргаж өгөх, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй хүмүүжигчдийн ар гэрийнхнийг нь утсаар яриулах, өргөдөл, гомдол хүлээж авах, өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох зэрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох болон сургалтын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө  өгсөн байна.

neelttei01

Тус байгууллагаас хүмүүжигчдэд мэргэжил эзэмшүүлж, хөдөлмөр эрхлүүлэн цалин олгодог бөгөөд цалингаас нь бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөрийг нь барагдуулдаг байна.

neelttei02

Үйл ажиллагааны үеэр Хорих 407 дугаар ангийн хүмүүжигчдийн урласан төрөл бүрийн зөөлөн оёдлын бүтээгдэхүүн, Хорих 409 дүгээр ангийн харьяа “Газар-Ивээл” ТӨААТҮГ-аас үйлдвэрлэсэн гутал, төрөл бүрийн хатуу оёдлын бүтээгдэхүүн, “ШТН” ТӨААТҮГ-аас шохой, шохойн чулуу, эрдэст нунтаг, замасканы нунтаг, сувинерын бүтээгдэхүүн, “Хэрэмт цамхаг” УТҮГ-аас хөнгөн блок, нүхтэй блок, вакум цонх, хаалга, хаалт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 413 дугаар ангиас чулуун шатар, төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйл, модон эдлэлүүдийг дэлгэн тавьж танилцуулнаас гадна худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулав.

neelttei03

Мөн ШШГЕГ-ын харьяа Хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эмч нар даралт үзэх, цусан дахь сахарын хэмжээ, биеийн жин, өндөр тодорхойлохоос гадна хүчилтөрөгчийн коктейлиор иргэдэд үйлчлэв.

neelttei04

By admin