Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2017 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, ахмад Э.Содномпилжээ амжилттай оролцов.

Тэрбээр 97 кг-ийн жинд өрсөлдөж, 220 кг шахаж, алтан медаль хүртсэн байна. Түүний энэ жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин өрсөлджээ.

By admin