Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны энэ өдөр Монгол Улсад хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй.

Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдаас хурандаа цолыг анхлан 1936 онд, Цагдаагийн алба хаагчид хурандаа цолыг 1950 оноос, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хурандаа цолыг 1964 оноос, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хурандаа цолыг 1971 оноос эхлэн олгож эхэлсэн байдаг юм.

Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн төрийн цэргийн “Хурандаа” цолтнуудын гавьяаг алдаршуулах зорилгоор Монгол Улсад “Хурандаа” цол бий болсон 3 дугаар сарын 2-ны энэ өдрийг “Монгол Хурандаа” нарын өдөр болгохоор Батлан хамгаалахын сайдын тушаал 2016 онд гарчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хааж байгаа болон гавьяаныхаа амралтанд гарсан нийт хурандаа нартаа “Монгол хурандаа” нарын  өдрийн мэнд хүргэе.

By admin