Хууль зүй, дотоод хэргийн яам нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын цахим нэгтгэлийн систем” байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн үр дүн, түүний цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор Германы Ханнс-Зайделийн сангаас нэмэлт санхүүжилт олгохоор боллоо. Энэхүү санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхтэй холбоотой баримт бичигт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон Ханнс-Зайделийн сангийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн проф. Ц.Сарантуяа нар гарын үсэг зурлаа.

By admin