Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Итали Улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайд Андрэа дэ Фэлипыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хууль зүйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг  ярилцлаа.Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд хар тамхи, авлига, албан тушаалын  гэмт хэрэг болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцсон бөгөөд иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүй туслалцааг харилцан үзүүлэх тухай гэрээг байгуулах сонирхлоо илэрхийлэв.Уулзалтын төгсгөлд Элчин сайд Андрэа дэ Фэлип Монгол Улсын  Хууль зүй, дотоод хэргийн яамыг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарыг бизнесийн үйл ажиллагаа явуулахад нь илүү ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж, холбогдох бодлогыг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв.

By admin