Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2016 онд Финлянд улсад үйлдвэрлэгдсэн “MEDIKRO primo”  брендийн “Спирометр” буюу гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээг 2017.02.20-ны өдрөөс  эхлэн үзлэг оношилгоонд хэрэглэж байна.
Энэ шинжилгээг уушиг зүрх судасны архаг өвчин, гуурсан хоолойн багтраа, уушигны архаг бөглөрөлт өвчний ялган оношилгоо, тамхи татдаг хүнд болон хагалгааны өмнөх байдалд хийж өвчний хүнд хөнгөн зэргийг тогтооход өргөн хэрэглэдэг байна. Одоогоор Замын цагдаагийн 33 албан хаагчийг сонгон авч үе шаттайгаар шинжилгээнд хамруулан дүгнэлт гаргаж байна.

By admin