“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 46 дахь дугаарт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм байна.

Энэхүү хөтөлбөр хүрээнд шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж чанар хүртээмжийг нь сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Түүнчлэн төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх, худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож,  үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах  байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах зэрэг ажлуудыг тусгажээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат, хүрэх үр дүнгийн талаар эмхэтгэлээс мэдээлэл авах боломжтой.

Эмхэтгэлийн шинэ дугаарт “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай УИХ-ын тогтоолыг мөн нийтэлсэн байна.

Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилтууд, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд дэлгэрэнгүй нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэ

Хавсралт файл

By admin