Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор жилд хоёр удаа харуул хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх сургалтыг Хууль сахиулахын их сургуулийн харьяа “Ахлагчийн сургууль”-тай хамтран зохион байгуулж ирсэн.

2016 оны хоёрдахь удаагийн сургалт 09 дүгээр сарын 07-ний өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай явагдаж өндөрлөв. Энэхүү сургалтад 58 иргэн хамрагдан, амжилттай төгсч, ромбо, гэрчилгээгээ гардан авч, цэргийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг өргөв.

Тангараг өргөх ёслолын ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ШШГЕГ-т зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, Хүний нөөцийн бодлогын хэлтсийн дарга, хурандаа А.Гэрэлт-Оч, Сургалт арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ахмад Р.Саруултамир нар оролцов.

Сургуулиа төгссөн төгсөгчдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн анги, албадад томилов.

Үйл ажиллагааны төгсгөлд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир шинээр томилогдсон алба хаагчдад хандан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, идэвх зүтгэл гарган, амжилттай ажиллахыг хүссэн юм.

By admin