Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс хамтран “Албадан ажил хийлгэх ялын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа. heleltsuuleg

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Ц.Амгаланбаяр тус үйл ажиллагааг нээж үг хэлсэн юм.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, дүүргийн Засаг даргын тамгын газар, хуулийн хэлтэс, Тохижилт,slot thailand үйлчилгээний компанийн удирдлага, холбогдох албан тушаалтан, албадан ажил хийлгэх ялын талаар судалгаа хийж буй багш, судлаачид оролцов.heleltsuuleg-2

Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, “Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлэх, хяналт тавих, хамтран ажиллах үүрэг бүхий байгууллагуудын харилцан мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.heleltsuuleg-3

By admin