Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/419 дүгээр тушаал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/210 дугаар “Өвлийн хувцсанд шилжүүлэх тухай” тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт алба хаагчдын дунд өвлийн хувцасны нэгдсэн үзлэг хийлээ.

Үзлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон хотын бүсийн хорих анги, салбар нэгжийн 900 гаруй алба хаагчид хамрагдав.

Энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр slot88 гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон дэд дарга бусад газрын дарга нар биечлэн оролцсон юм.

By Admin