Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь  2018 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 1633 өргөдөл, гомдол хүлээн авсан. Нийт өргөдөл, гомдлын 1194 буюу 73.1 хувь нь өргөдөл, 439 буюу 26.9 хувь нь гомдол байна.

Хүлээн авсан 1633 өргөдөл, гомдлыг газар хэлтсээр нь авч үзвэл, Захиргааны удирдлагын газарт 640, Шийдвэр гүйцэтгэх алба 456, Хорих ял эдлүүлэх алба 385, Хяналт шалгалтын хэлтэс 90, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар 61, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс 1 өргөдөл тус тус ирүүлсэн.

Нийт өргөдөл, гомдлын 1574 буюу 96.4 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 59 буюу 3.6 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна.

Газар, алба, хэлтсийн нэр Шийдвэрлэж хариуг хүргүүлсэн Хяналтанд байга Нийт
Захиргааны удирдлагын газар 628 12 640
Шийдвэр гүйцэтгэх алба 432 24 456
Хорих ял эдлүүлэх алба 369 16 385
Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар 58 3 61
Хяналт шалгалтын хэлтэс 86 4 90
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс      1 1
Нийт    1574 59 1633

Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал:

Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал,  Хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 84 буюу 17.9 хувиар,  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 77буюу 14.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ
ЕРӨНХИЙ ГАЗАР

By admin