Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байсан болон ажиллаж байгаа ШШГБ-ын алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор бэлтгэл хурандаа Н.Баттогоо, бэлтгэл дэд хурандаа П.Эрдэнэцэцэг, Цагдан хорих 461 дүгээр ангийн их эмч, дэд хурандаа Ч.Лхамсүрэн;

“Алтан гадас одон”-гоор Хорих 407 дугаар ангийн төлөөлөгч Г.Оюунтунгалаг;

“Цэргийн хүндэт медаль”-иар Тогтоол гүйцэтгэх газрын Хоригдогсдын шилжилт хөдөлгөөн, дүн бүртгэлийн тасгийн дарга, дэд хурандаа О.Билгүүн, Мэргэжлийн удирдлага, харуул хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Чинзориг, 401 дүгээр хорих анги-нэгдсэн эмнэлгийн ээлжийн дарга, ахлах дэслэгч Ч.Баатар нарын 26 алба хаагч, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Нийслэлийн ШГА-ны жижүүр Ё.Амаржаргал, Орон сууц барилгын хэсгийн нягтлан бодогч, дэслэгч Л.Пэлжидмаа нарыг тус тус шагнаж урамшууллаа.

shagnal

By admin