Жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон тэмдэглэдэг. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан “Монгол Улсын далбааны өдөр”-ийн цэргийн ёслолын жагсаал боллоо. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ёслолд оролцож буй нийт цэргүүдэд Төрийн далбааны өдрийн мэндийг хүргэн, баяр хүргэв. Дараа нь Монгол Улсын төрийн далбааг мандуулан, төрийн дууллыг цэргийн найрал дуучид дууллаа.

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж иргэдэдээ хандан үг хэллээ.

Ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн сонсогчид, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн бүрэлдэхүүн, эмэгтэй цэргийн албан хаагчид, Зэвсэгт хүчний ангиуд, ахмад дайчид, шүхэрчид, энхийг сахиулагчид, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид оролцов.

Зэвсэгт хүчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцлоо.

dalbaa

By admin