Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг сурталчлах, хуулийн хэрэгжилттэй холбогдуулан тэгштгэлийн талаар мэдээлэл өгөх, хоригдогчдыг суллагдахад бэлтгэх, нийгэмшүүлэх, ар гэрийнхнийх нь оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүмүүжигчдийн гэр бүлийнхийг хүлээн авч уулзах арга хэмжээг  зохион байгууллаа.

Уулзалтад ШШГЕГ-ын удирдлагууд, нийслэлийн хүрээний хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны дарга нар, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд, хүмүүжигчдийн ар гэрийнхэн оролцсон юм.

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ энэхүү арга хэмжээг анх удаагаа зохион байгуулж байгааг онцлоод төр засгаас хорих ял шийтгэгдсэн иргэдээ өршөөн, уучлах, хууль эрх зүйн шинэтгэл хийх замаар хорихоос өөр төрлийн ял шийтгэлийн төрлийг нэмэгдүүлэх, нэгэнт хорих ял шийтгэгдсэн хүмүүсийг ар, гэр, төрөл төрөгсдийнх нь анхаарал, сэтгэлийн дэмжлэг туслалцаанаас холдуулахгүйгээр хамтран засаж авах, нийгэмшүүлэх, суллагдсаны дараа ажил хөдөлмөртэй байлгах, мөнгөн болон эдийн тусламж, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж ирсэн талаар. Мөн хорих ял эдэлсэн хүнийг суллагдсаны дараа нийгмээс гадуурхдаг, ар, гэр найз нөхөд нь эерэгээр хүлээн авдаггүй, ажил олддоггүйгээс хүнийг мохоож, шантраадаг, найз нөхөддөө уруу татагддаг, хөнгөн хийсвэр зангаас давтан гэмт хэрэг үйлдэхэд хүрдэг гэсэн судалгаа болон  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс хорих ял эдлэгсдийг дахин алдахаас сэргийлэх, ажилтай, орлоготой, нийгэмд бие даан амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн олон ажил зохион байгуулж ирсэн тухайгаа хэлж, тэдний заримаас нь товчхон  дурдав.

ju5a5042

Мөн дэд дарга, хурандаа Г.Туулхүү Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хорих байгууллагыг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх шинэ зохицуулалтыг тусгасан Эрүүгийн хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэн батлагдсан талаар холбогдох мэдээллийг өгөв.

Энэхүү арга хэмжээний үеэр хүмүүжигчдийн төлөөлөл болон суллагдан гараад ажил хөдөлмөр эрхлэн сайхан амьдарч байгаа иргэн, ар гэрийнхний төлөөлөл хүрэлцэн ирж уулзалтанд оролцогсодтой өөрсдийн санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тус арга хэмжээнд хүмүүжигчдийн ар гэрийнхэн идэвхтэй оролцсноос гадна алдсан алдаандаа хөтлөгдөх биш ирээдүйгээ харж, ухамсарт бие хүн болж төлөвших боломжийг өөртөө олгож, гэрэл гэгээтэй, сайхан амьдралын төлөө тэмцэхэд нь эдгээр хүмүүст ар гэрийнхнийх нь оролцоо, итгэл үнэмшил, нөмөр нөөлөг, хандлага, харилцаа үнэ цэнэтэй дэмжлэг болохыг ойлгуулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг хэлж байв.

ju5a5037

ju5a5039

By admin