Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 20 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, хошууч Э.Дүүрэнцэнгэлд өчигдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна. Э.Дүүрэнцэнгэл нь хорихоос өөр төрлийн ялыг гүйцэтгэх, ялангуяа шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох, эд хөрөнгө хураах ялын биелэлтийг бүрэн хангуулахад идэвх, зүтгэл гаргаж, хариуцсан ажилдаа мэргэжлийн өндөр ур чадвар үзүүлж, 100 хувиар биелүүлсэн амжилтыг нь ийнхүү үнэлж шагнажээ. Дээрх шагналыг Сүхбаатар дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бат-Очир гардуулж баяр хүргэсэн байна.

By admin