XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг угтаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир тэргүүтэй ШШГЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ахмад настнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал  Ц.Амгаланбаяр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжүүдийн хэмжээнд ахмад настны талаар авч хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын зарим арга хэмжээг эрчимжүүлэн, тэдэнтэй хамтран ажиллах явдлыг улам сайжруулах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ахмад настны талаар авах зарим арга хэмжээний тухай ШШГЕГ-ын даргын албан даалгавар гаргасан.

Цаашид энэхүү албан даалгаврын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад настны эрх ашгийг хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, халамжийн үйлчилгээнд хамруулах, ахмад, дунд, залуу үеийн холбоог бэхжүүлэх чиглэлээр анхаарч, тусалж дэмжих, хамтын ажиллагааг хууль тогтоомжийн заалт, байгууллага, албаныхаа санхүүгийн бодит боломж, нөхцөл байдалдаа нийцүүлэн зөв, оновчтой хэлбэрээр зохион байгуулж, ажиллана гэдгийг онцлон хэлсэн юм.

Мөн үйл ажиллагааны үеэр ахмад настнуудад гарын бэлэг гардуулав.

By admin