Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв.

Шинэ дүрэм хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм нөхдийн амрыг эрье.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Батлан хамгаалахын багц хуулийг хэрэгжүүлэх ажил тус салбарын хэмжээнд үе шаттай хийгдэж байна. Эл ажлын хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмийг шинэчлэн боловсруулж, Ерөнхийлөгчийн зарлигаар баталсныг Та бүхэнд хүлээлгэн өглөө.

Зэвсэгт хүчний Жанжин штаб бол дэлхийн аль ч улс оронд цэрэг-улс төрийн шилэгдсэн мэргэжилтнүүд, цэрэг-стратегийн өндөр түвшинд бэлтгэгдсэн стратегичид ажиллаж, улс орны батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх гол тулгуур нь болж байдаг билээ.

By admin