ШШГБ-ын 2016 оны үйл ажиллагааны дүнгийн хурлын үйл ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Хуралд ШШГЕГ-ын дарга, хурандаа Ц.Амгаланбаяр, дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр болон зөвлөлийн гишүүд оролцов.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Энхтуяа, тус газрын ахлах мэргэжилтэн Б.Батболд нар оролцож, алба хаагчдад шагнал гардууллаа.

Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир үйл ажиллагааг нээж, үг хэлсэний дараа ШШГЕГ-ын дарга, хурандаа Ц.Амгаланбаяр ШШГБ-ын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар илтгэл тавьсан юм.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Төрийн жинхэнэ албан хаагчийн 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлэн, бусдыгаа хошуучлан ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “2016 оны Тэргүүний албан хаагч”-аар шалгарсан Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Ганчимэг, Санхүү хангамжийн газрын ахлах мэргэжилтэн, ахмад М.Отгонбаяр, Тусгай ажиллагааны газрын ажилтан, ахлагч Ж.Жавхлантөгс, Хорих 435 дугаар ангийн дотоод ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Энхболд, Хорих 421 дүгээр ангийн дотоод ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Наранбаатар, Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах нягтлан бодогч, дэд хурандаа К.Мухит, Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны дарга, дэд хурандаа Б.Батжаргал, 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн их эмч, хошууч Ш.Баянбаатар, Хорих 403 дугаар ангийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Мөнгөнцэцэг, Хорих 439 дүгээр ангийн Ерөнхий жижүүр, хошууч Ц.Энхтөр, Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Наранбаяр, Хорих 407 дугаар ангийн тоо бүртгэлийн байцаагч, ахлах дэслэгч З.Цэрэнчимэд, Хорих 415 дугаар ангийн нийгмийн ахлах ажилтан, ахлах дэслэгч Ч.Дашням, Баривчлах төвийн архив, бичиг хэргийн эрхлэгч, ахлах ахлагч Н.Ганцэцэг, Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хянагч, ахлах ахлагч О.Бямбажав, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзул нарт шагналыг нь гардуулан өгөв.

Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчид цэргийн ээлжит цол олгож, шагнаж урамшуулав. Үүнд:

Дэд хурандаа цолоор Тогтоол гүйцэтгэх газрын Хуяглан хүргэлт, эрэн сурвалжлах тасгийн дарга Ш.Хаш-Эрдэнэ, Цагдан хорих 461 дүгээр ангийн дотрын эмч Л.Тунгалаг, хошууч цолоор 6, ахмад цолоор 14, ахлах дэслэгч цолоор 28, офицерийн бүрэлдэхүүнд оруулж дэслэгч цолоор 9, ахлах ахлагч цолоор 16, ахлагч цолоор 42, дэд ахлагч цолоор 4 алба хаагчид тус тус цэргийн ээлжит цол олгож, Хууль зүй, дотоод хэргийн яамны хүндэт жуух бичгээр 7, “Хүндэт ажилтан” тэмдгээр 4, “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр 11, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 18, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр 10, “Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч” тэмдгээр 1, “Хүндэт” тэмдгээр 33, “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр 49, “Баярын бичиг”-ээр 48, Сарын үндсэн цалингийн 20 хувиар 1 алба хаагч  тус тус шагнадсан байна.

By admin