Монгол Улсад шинэ цагийн Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулж буй эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа.

– С.Бат-Орших “Хэрэглэгчийн эрх зүйн маргаанд төрийн байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь” /МУИС-ХЗС/

– А.Дүүрэнжаргал “Цагдаагийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд технологийн инноваци нэвтрүүлэх” /ХСИС-Цагдаагийн сургууль/

– Б.Билгүүн “Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх нь” /МУИС-ХЗС/

– Г.Ундармаа “Хуульчийн мэргэжлийн дадлага ба ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх” /ХУИС-Билиг дээд сургууль/

– М.Мөнхбат “Хуульчийн эрх зүйн байдал-Тулгамдсан асуудал:Өмгөөлөгчийн эрхийн хамгаалалт” /Отгонтэнгэр Их Сургууль-ХЗС/

– Б.Билгүүн “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар” /ИЗОУИС/

Хоёрдугаар шатны хэлэлцүүлэг 2016 оны 12 дугаар сарын 23-ны  өдрийн 15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно

By admin