Шатрын насанд хүрэгчдийн рапид, блиц төрлийн 2016 оны УАШТ 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Д.Баярболдын нэрэмжит 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 200 гаруй шатарчин оролцжээ.

Эмэгтэйчүүдийн блиц төрөлд Монгол Улсын Гавьяат тамирчин, их мастер, “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, хошууч Т.Батчимэг түрүүлж, алтан медаль, эрэгтэйчүүдийн рапид төрөлд “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, олон улсын мастер, дэслэгч С.Билгүүн хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэн амжилтыг тус тус үзүүлсэн байна.

untitled-3-5Мөн тэмцээний үеэр С.Билгүүний олон улсын мастер цолны болзол хангасныг нь албан ёсоор баталж, цол, зэргийг нь гардуулан өгчээ.

By admin