Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын 3 дугаар улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2014, 2015, 2016 оны эхний 9 сарын байдлаар “Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн бодлогыг судалжээ.

                                                                                                 %d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d%d0%bd%d0%b4

Дээрх судалгаанаас дүгнэлт хийхэд анхан шатны шүүх нь “Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” хэрэгт торгох ял оногдуулдаггүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хуулийн дагуу хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хуульд заасан хугацаагаар тэнсэн хянан харгалздаг бол анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй шүүгдэгчид баривчлах ял оногдуулж байгаа ба хуульд зааснаар доогуур ял шийтгэл оногдуулсан тохиолдол байхгүй, ялын бодлого зохих түвшинд байна гэж үзсэн байна.

By admin