ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хууль зүйн салбарт он удаан жил, идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг өнөөдөр төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  гардуулав.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Цэрэндоржийн Гансүх.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга Дэмбэрэлсүрэнгийн Түвшинтөр, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Хаянхярваагийн Оюунсүрэн.

“Алтан гадас одон”-оор  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн ээлжийн дарга, дэд хурандаа Санжидын Энхжаргал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Доржготовын Бадамханд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн хошууч Цэдэндоржийн Ганболд.

“Цэргийн хүндэт медаль”-аар Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Тархаашийн Төгсмаа, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Улаанбаатар ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын харуулчин, ахлах ахлагч Даажинсүрэнгийн Бат-Эрдэнэ, Хил хамгаалах ерөнхий газрын 0288 дугаар ангийн дотоод хяналт, хөдөлмөр хамгааллын ахлах офицер, дэд хурандаа Дашаагийн Бат-Орших.

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хил хамгаалах ерөнхий газрын 0164 дүгээр ангийн нярав Пүрэвийн Эрдэнэхүү, Хил хамгаалах ерөнхий газрын 0288 дугаар ангийн үйлчилгээний ажилтан Батмөнхийн Отгонлхагва, Оюуны өмчийн газрын шинэ бүтээлийн шинжээч Бадамсүрэнгийн Оргилмаа, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сувилагч Лхасүрэнгийн Цэрэнханд нарын төлөөлөл шагнагдлаа.

Шинэ оны босгон дээр олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлэн шагнал хүртсэн нийт албан хаагчиддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

 

 

By admin