Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалга, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвөөс “Дэлхийн зарим улс орнуудын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны зүй тогтол, арга зүй, эрх зүйн зохицуулалт, чиг хандлагын харьцуулсан судалгаа” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төслийг 2018 онд хэрэгжүүлэхээр болсон.

Тус төслийг хэрэгжүүлэх мөн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр суурь судалгаа боловсруулалтын ажил хийж гүйцэтгэх, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр нар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан.

“Санамж бичиг”-ийн хүрээнд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албатай хамтран “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа:хэрэгжилт, чиг хандлага”, ”Албадлагын арга хэмжээнд тавих хяналтын тогтолцоо:хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт 2 удаагийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан бөгөөд тус хурлын эмхтгэл мөн “Монгол Улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа:уламжлал, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” дүн шинжилгээний тайлан, “Гадаадын зарим улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа:бүтэц, тогтолцоо, эрх зүйн зохицуулалт” судалгааны тайлан, “Гадаадын зарим улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа:инноваци, чиг хандлага” судалгааны тайлан, “Гадаадын зарим улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа:арга, хэлбэр” судалгааны тайлан, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа:харьцуулсан судлал” нэг сэдэвт бүтээлийг ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд хүлээлгэж өгөх арга хэмжээ зохион байгуулагдлаа.

By admin