ОНЛАЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” шинжлэх ухаан, технологийн төслийн баг, Цагдаагийн ерөнхий газартай хамтран 2018 оны 12 дугаар сарын 11-нд “Гэмт хэргийн статистикийн мэргэжилтэн, судлаачдыг чадавхжуулах нь” сэдэвт сургалт-хэлэлцүүлгийг онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалт-хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн холбогдох нэгжийн удирдлага, ажилтнууд, аймаг, нийслэл, дүүргийн цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллага, шүүхэд статистикийн үйл ажиллагаа хариуцсан 350 орчим ажилтнууд оролцон Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудлаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

 

 

 

 

By admin