МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.ЭНХБАЯР АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ САЛБАРЫН 6 ДУГААР СИМПОЗИУМД ОРОЛЦЛОО

БНСУ-ын Хууль тогтоомж боловсруулах яамнаас Азийн хууль тогтоох салбарын зөвлөхүүдийн 6 дугаар симпозиум Сөүл хотноо 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж байгуулсан бөгөөд энэхүү симпозиумыг нээж ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр үг хэллээ. Мөн Симпозиумын үеэр Дэд сайд Б.Энхбаяр БНСУ-ын  Хууль тогтоомж боловсруулахын сайд хатагтай  Ким Уи-Сүктэй хоёр талын уулзалт хийж, хоёр байгууллагын хамтын ажиллагаа, харилцаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх асуудлын хүрээнд Монгол Улсын эрх зүйн мэдээллийн системийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх, БНСУ-ын туршлагыг нэвтрүүлж, энэ чиглэлээр боловсон хүчнээ сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Азийн хууль тогтоох салбарын зөвлөхүүдийн симпозиумыг 2013 оноос хойш БНСУ-ын Хууль тогтоомж боловсруулах яам амжилттай зохион байгуулж байна. Энэ жил Симпозиум нь “Азийн улс орнуудын Захиргааны процессын хууль тогтоомж болон тогтолцоо, иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан болно.

By admin