НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд ТББ-тай холбоотой эрх зүйн цогц шинэчлэл нэн шаардлагатайг харгалзан  “Төрд хяналт тавихад төрийн бус байгууллагын хараат бус байдал, тэгш оролцоо, зөвшилцлийг хангах замаар иргэний нийгмийн төлөвшлийг дэмжих эрх зүйн орчинг боловсронгуй болгох”, “нийтэд тустай үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах замаар иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжихийн зэрэгцээ нийтийн сайн сайхны тулд явуулж байгаа үйл ажиллагааны ач холбогдлыг иргэдэд таниулах, энэ үзэл санаа, соёлыг нийгэмд төлөвшүүлэх, төрийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн төрөл, хэлбэрийг тодорхойлох”,  төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг  бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлжээ.

Иймд дээрх зорилтыг хангахын тулд Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэхээс гадна Нийтэд тустай үйл ажиллагааны тухай, Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөснийг нэгтгэн Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг боловсруулсан болно.

Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт Пума зочид буудлын Б корпуст болох тул хүрэлцэн ирэхийг урьж байна.

Жич:  Хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны http://www.mojha.gov.mn/ цахим хуудасны Хуулийн төсөл булангийн Олон нийтээр хэлэлцүүлж буй хуулийн төсөл хэсгээс авч үзнэ үү.

By admin