Монгол улсын Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлах сургууль нь шинээр байгуулагдан, 2018-2019 оны хичээлийн жилээс анхны элсэлтээ авч эхэлсэнтэй холбоотойгоор БАГШ ТАНД дараах ажлын байрыг санал болгож байна. Үүнд:

А. Үндсэн багш, ажилтан

  1. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан- 1
  2. Монгол хэл, бичиг, уран зохиолын багш – 1
  3. Түүх, нийгмийн ухаан, газар зүйн багш – 2
  4. Англи хэлний багш – 1
  5. Математик, мэдээлэл зүйн – 2
  6. Хими, биологи, эрүүл мэндийн багш -1

Б. Цагийн багш

  1. Физикийн багш – 1
  2. Дизайн/зураг зүй, технологийн багш – 1
  3. Биеийн тамир, Цэрэгжлийн биеийн тамирын багш /ХСИС-ийн багш байж болно./ – 1
  4. Төр эрх зүйн үндэс хичээлийн багш /ХСИС-ийн багш байж болно./ -1
  5. Монгол бахархал /ХСИС-ийн багш байж болно./ – 1
  6. Цэргийн хэргийн үндэс хичээлийн багш /ХСИС-ийн багш байж болно./ – 1

Тавигдах шаардлага

  1. Багшийн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  2. Ерөнхий боловсролын сургууль, эсвэл багш бэлтгэх сургуульд 3 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан, багшлах эрхийн үнэмлэхтэй байх
  3. Ёс зүй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах ур чадвартай байх
  4. Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх
  5. Тогтвор суурьшилтай, бүтээлчээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх
  6. Аймаг, улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд суралцагч болон өөрөө амжилттай оролцсон, мөн элсэлтийн ерөнхий шалгалтад суралцагчид нь улсын дунджаас дээгүүр оноо авсан бол давуу тал болно.

 

Бүрдүүлэх бичиг баримт

  1. Өргөдөл
  2. Төрийн албан хаагчийн анкет
  3. Ажил байдлын тодорхойлолт
  4. Иргэний үнэмлэхний баталгажуулсан хуулбар
  5. Боловсролын дипломын баталгаажуулсан хуулбар
  6. Багшлах эрхийн болон бусад /арга зүйч, тэргүүлэх/ мэргэжлийн зэргийн үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
  7. Ажлын туршлага, ур чадварыг нотлох бусад баримт бичиг

Материалыг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ХСИС-ийн төв байрны 1 дүгээр давхрын 112 тоотод 08-17 цагийн хооронд хүлээн авна.

ШАЛГАРУУЛАХ ЗАРЧИМ

Бүрдүүлсэн материал, ярилцлагын дүнг үндэслэн багшаар сонгон авах эсэхийг шийдэж, хариуг өгнө. Материал ирүүлсэн багш нарт ярилцлагын товыг утсаар тухайн үед нь мэдэгдэнэ.

ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР

Нэмэлт мэдээлэл, тодруулгыг ажлын цагаар 70155019 дугаараас лавлана уу.

By admin