2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “НРЖ” баарны ариун цэврийн өрөөнд Д.Х нь иргэн С.Алунгуагийн гээсэн I phone 7 plusмаркийн гар утсыг олж, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшин 1.251.000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар Д.Х нь өөрийн төрсөн эгч Д.Х-ийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан I phone 7 plus маркийн гар утсыг түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, өөрчлөн бусдад шилжүүлж 1.251.000 төгрөгийн хохирол учруулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнд Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.

By admin