“СТРАТЕГИЙН ДАМЖАА”СУРГАЛТ    АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨВ

Стратегийн түвшний удирдах ажилтны удирдахуйн онол, арга зүйн мэдлэг, мэдээллийг сэргээх, системчлэх, гадаад дотоод орчны өөрчлөлтөд дасан зохицох, учирч болзошгүй эрсдэлийг тооцож оновчтой шийдвэр гаргах чадвар, дадалд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Стратегийн дамжаа” сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Хууль сахиулахын их сургуулийн Хууль сахиулахын удирдлагын академиас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны газар, хэлтсийн дарга болон тус Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн захирал, газрын дарга нар хамрагдлаа.

Тус сургалтаар “Удирдах ажилтны ур чадвар”, “Төрийн албаны үйл ажиллагааны зарчим”, “Гадаад бодлого, аюулгүй байдал, дипломат ёс” гэсэн гурван үндсэн модулиар зохион байгуулагдаж, агуулгын хүрээнд “Удирдахуйн ухааны орчин үеийн чиг хандлага”, “Удирдлагын манлайлал”, “Үнэт зүйлээр байгууллагыг  удирдах нь”, “Эрсдэлийн удирдлагын практик хэрэглээ”, “Удирдлагын шийдвэр гаргах арга зүй”,  “Тоглоомын онолыг шийдвэр гаргахад ашиглах нь”, “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дахь нийтлэг алдаа, түүнээс сэргийлэх арга зам”, “Удирдлагын баримт бичиг боловсруулах арга зүй”, “Дипломат ёс, протоколын дэг жаяг”, “Монгол Улсын гадаад бодлого”, “Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчин”,“Мэдээллийн аюулгүй байдал, кибер зэвсэг, хортой код”, “Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр салбартаа тэргүүлэх эрдэмтэн багш, судлаач нар хичэээл заасны зэрэгцээ онлайн сургалтын технологи ашиглаж “Даяарчлал ба улс үндэстэн: Төрийн албан хаагчийн  манлайлал ба тулгамдаж буй асуудлууд” сэдвээр Австралийн Сharles Sturt их сургуулийн профессор, хууль зүйн доктор Ким Браунегаар лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.Төгсөгчдөд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр нар баяр хүргэж, ажлын амжилт хүсэн “Гэрчилгээ” гардууллаа.

 

ХУУЛЬ САХИУЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИ

 

By admin