Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажилтны чадавхи, хамтын ажиллагааг бэхжүүлэх” орон нутгийн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Хэнтий аймагт 5 дугаар сарын 16-18, Улаанбаатар хот, Архангай аймгийн сургалтууд 5 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Сургалтын бүрэлдэхүүнд Цагдаа, Прокурор, Шүүгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, улсын болон хувийн өмгөөлөгч, “Гэр бүл, хүүхэд,залуучуудын газар”,  ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн орон нутаг дахь төлөөлөл тус тус оролцож гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах чиглэлээр хамтран суралцаж байна.

Хичээл, сургалтыг төслийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бэлтгэгдсэн багш нар болох ШШГЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Д.Сандаг, Нийгэм, сэтгэлзүйн хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч А.Гантулга, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн сэтгэл зүйч, ахлах дэслэгч О.Ишханд заан явуулав.

By admin