ШҮҮХ, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН ҮҮСГЭХ, ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ХАРИЛЦАН УЯЛДУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Mонгол Улсын Их Хурлын Байнгын хорооны  2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Шүүх хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ бүрдүүлэх тухай” 23 дугаар тогтоолыг үндэслэн байгуулагдсан Хууль, зүй дотоод хэргийн яам, шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийн ээлжит хурал 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны 102 хурлын танхимд хуралдлаа.

Уг Ажлын хэсгийн зорилго нь Шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын эрүүгийн хэргийн бүртгэлийн давхардлыг арилгах, харилцан мэдээлэл дамжуулах сүлжээ, програм хангамжийн орчин бүрдүүлж нэгдсэн сан үүсгэх, Монгол Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн статистик тоо, мэдээг нэгдсэн нэг стандартын дагуу үнэн зөв гаргах, мөн цаашлаад эрүүгийн хэргийн оролцогчид хэргийн хөдөлгөөн болон эрх бүхий албан тушаалтнуудаас гаргаж буй шийдвэрийг гэрээсээ харах нөхцөл боломжийг бүрдүүлэх явдал юм.

Тус хурлаар шүүх, хууль сахиулах байгууллагуудын хооронд мэдээлэл солилцож буй нөхцөл байдал, програм хангамжийн суурилуулалт, статистик тоо, мэдээ гаргах, иргэний порталыг бий болгох ажлын явцын талаар хэлэлцэж Ажлын хэсгийн ахлагч холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Энэхүү ажлыг энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд ажлын гол бүрэлдэхүүн болсон иргэний порталыг ашиглалтад оруулснаар иргэний мэдээлэл авах эрх хангагдаж, Ил тод байдлын тухай хууль, тогтоомж хэрэгжиж, авлигаас урьдчилан сэргийлэх хөшүүрэг болно гэж Ажлын хэсэг үзэж байна.

By admin