Улсын хэмжээнд 2018 оны 03 дугаар сарын байдлаар торгох ялаар шийтгүүлсэн 2169 ялтанд холбогдох 2.1 тэрбум төгрөгийн ялыг биелүүлэхээс 1307 ялтанд холбогдох 917.5 сая төгрөгийг бүрэн биелүүлж, 862 ялтанд холбогдох 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаагаар нь авч үзвэл:

Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрт Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрт 1 сараас 3 жил хүртэл хугацаа зааж ирүүлсэн 723 ялтанд холбогдох, шүүхийн шийдвэрт хугацаа заагаагүй /“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 160 дугаар зүйлийн 160.1/ 139 ялтан аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хэсгийн хяналтад ял эдэлж байна. Үүнээс:

  • 3 сараар заасан 148 буюу 17.2 хувь;
  • 6 сараар заасан 160 буюу 18.6 хувь;
  • 1 жилээр заасан 111 буюу 12.9 хувь;
  • хугацаа заагаагүй 139 буюу 16.1 хувь байгаа нь хамгийн өндөр хувийг эзэлж байгаа болно.

Нийт 862 ялтанд холбогдох 1.2 тэрбум төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн ялтнуудад холбогдох торгох ялыг мөнгөн дүнгээр ангилж үзвэл:

– 100.0-450.0 төгрөгийн торгох ялтай 430 буюу 49.9 хувь;

– 451.0-1000.0 төгрөгийн торгох ялтай 259 буюу 30 хувь;

– 1001.0-2000.0 төгрөгийн торгох ялтай 24 буюу 2.8 хувь

– 2001.0-3000.0 төгрөгийн торгох ялтай 22 буюу 2.6 хувь

– 3001.0-4000.0 төгрөгийн торгох ялтай 20 буюу 2.3 хувь

– 4001.0-5000.0 төгрөгийн торгох ялтай 8 буюу 0.9 хувь

– 5001.0-6000.0 төгрөгийн торгох ялтай 26 буюу 3 хувь

– 6001.0-10.000.0 төгрөгийн торгох ялтай 53 буюу 6.1 хувь

– 10.0001.0-15.000.0 төгрөгийн торгох ялтай 20 буюу 2.3 хувтай байна.

By admin