ХЗДХ-ийн салбарын үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн маргааш ХХЕГ-ын спорт зааланд болно

“Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн”-г 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09-17 цагийн хооронд Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд зохион байгуулах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Үзэсгэлэнд Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0288 дугаар анги, 0119 дүгээр анги /хувцас, гутал, барилгын угсралт, засвар үйлчилгээ/, Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Цагаан шонхор” ТӨААТҮГ /хувцас, оёдлын бүтээгдэхүүн/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Багануур тоосго” ТӨААТҮГ, “ШТН нэгдэл” ТӨААТҮГ, “Хэрэмт цамхаг” ТӨААТҮГ, “Газар ивээл” ТӨААТҮГ, “Авдарант хайрхан” ТӨААТҮГ, 407, 413, 433, 435, 445 дугаар хорих ангиуд /хувцас, гутал, өргөн хэрэглээний бараа, барилгын материал, нүүрс, шохойн чулуу, газар тариалангийн бүтээгдэхүүн, гар урлал/, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хэвлэх үйлдвэрийн бүтээгдэхүүний танилцуулга хийх бөгөөд үзэсгэлэнд тавигдсан бараа, бүтээгдэхүүнээс газар дээр нь худалдан авалт хийх, захиалга өгөх боломжтой юм.

Мөн үзэсгэлэнгийн үеэр:

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, артерийн даралт үзэх, биеийн жин, биеийн жингийн индекс тодорхойлох болон Inbody аппарат, ЭХО шинжилгээ, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох шинжилгээ зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй;
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ТҮЦ машины лавлагаа авах боломжтой /1000 төгрөгийн хураамжтай/ бөгөөд иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн улсын бүртгэл, улсын бүртгэлийн төв архивын үйлчилгээ, зохиогчийн эрхийн хамгаалалт, аж үйлдвэрийн өмчийн эрхийн бүртгэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.
  • Бусад агентлаг, байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломжтой.

 

Хууль зүй, дотоод хэргийн яам

By admin